
Хэнтийгээс ирсэн малчдыг хадаг яндар болон угтан авсан эрхэм гишүүн бүр байчихаад өнөөдөр “Чингис” зочид буудалд хэвлэлийнхнийг дагуулан ирж, өөрөө энэ бүхнийг зохион байгуулсан дүрд тоглон, яриа хөөрөө өгч, индэр дээр хүртэл урилгагүй залраад авчээ.
Улстөрчдийн башир аргад хүн суралцаж болно. Гэлээ гэхдээ нүнжигтэй, ноён нуруутай баймаар аварга хүн байтлаа бусдын өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулан зохион байгуулж байгаа арга хэмжээн дээр хэвлэл дагуулж ирэн, сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа Б.Бат-Эрдэнэ гишүүний энэ үйлдэл зөвлөгөөнд оролцож байгаа малчдыг алмайруулжээ.
Б.Энх