Одоогоос 15 жилийн өмнө 1996 оны 3 дугаар сарын 9–ний өдөр манай хэсэг мэргэшсэн нягтлан бодогчид санаачлан ММНБИ–ыг байгуулсан юм. Тухайн үед 100 гаруй гишүүдтэй байсан манай байгууллага одоо 2500-аад мэргэшсэн нягтлан бодогч, 70 орчим аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, мэргэжлийн олон улсын байгууллагуудын гишүүн, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа томоохон төрийн бус байгууллагуудын нэг болсон.
Бид эрхэм зорилгоо “Олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог Монгол Улсад төлөвшүүлэх явдал“ хэмээн тодорхойлж үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартыг нэвтрүүлэх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө бид цаашид ч хичээн ажиллах болно.
Гишүүд, дэмжигчид болон Монголын нийт ард түмэндээ эрүүл энх, ажлын их амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
ЕРӨНХИЙЛӨГЧ
Л.Энх-Амгалан
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ч.Чимидсүрэн