Кортни Лав нөхрөө хэзээ ч уучлахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Кортни Лав нөхрөө хэзээ ч уучлахгүй гэв

“Нирвана” хамтлагийн ахлагч агсан Курт Кобейны бэлэвсэн эхнэр Кортни Лав “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа амиа хорлож, гэр бүлд нь уй гашуу авчирсан  нөхрөө өршөөж чадахгүй гэжээ. Курт Кобейн 1994 онд өөрийгөө буудаж амиа хорлосон юм. Курт Кобейн, Кортни Лав нарын гэрлэлтэд бүтэлтэй зүйл ховор байсан гэдэг. Кобейныг амиа хорлосны дараа хоёр настай охины хамт бэлэвсэрч хоцорсон Кортни Лав хар тамхи, мансууруулах бодист донтсон билээ. Тэр хэзээ ч сайн ээж байгаагүй бөгөөд охинтойгоо одоо ч таагүй харилцаатай байдаг гэдэг. Түүнчлэн Курт Кобейны охин Фрэнсис Бин долоон нас хүртлээ уншиж сураагүйд Кортниг буруутгадаг. Кортни охиндоо хэзээ ч ном уншиж өгч байгаагүй ажээ. Тэрбээр “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Кобайн хэрэв босоод ирдэг бол өөрийнх нь болон охиных нь амьдралд учруулсан зовлонгийн төлөө өөрийн гараар хөнөөх байсан юм” гэж ярьсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж