Хүнд жингийн жүдочид ОХУ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Хүнд жингийн жүдочид ОХУ-д өрсөлдөнө

Аравдугаар сарын сүүлчийн амралтын өдрүүдэд ОХУ-ын Тюмень хотноо хүнд жингийн жүдочдын үнэмлэхүй дэлхийн аваргыг тодруулах гэж байна. 30 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд одоогоор дэлхийн хошой аварга Мика Сүгимото, Кейжи Сүзүки, Дайки Камикава, дэлхийн медальт Мегүми Тачимото, Хироки Тачияма нарын япончууд болон Европийн сайчуул мэдүүлгээ ирүүлжээ. Шилдэг жүдочидтой Францын багт Европийн үнэмлэхүй аварга Анн-Софи Мондьер, дэлхийн медальтай Пьер-Александр Робин, Матье Батай, дэлхийн оюутны Универсиад наадмын шагналт Матье Торель нар багтжээ. Харин дэлхийн таван удаагийн аварга Тедди Ринье гэмтлийн улмаас энэ тэмцээнийг өнжихөөр болсон байна.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж