
“Нисванис” хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалан буюу Амгаагийн бас нэгэн авьяас нь шоу нэвтрүүлгийн хөтлөгч хийх. Тэрбээр өнгөрсөн жил ТВ-8 телевизийн “Монстерс” амьд хөгжмийн шоу нэвтрүүлгийг хөтөлж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл дуучин Амгаа энэ жил дахин “Монстерс-2” шоуны хөтлөгчөөр ажиллах гэнэ. Түүний хөтлөлт үзэгчдэд таалагдсан учир нэвтрүүлгийнхэн дахин Амгааг сонгосон аж. Амгаа энэ тухайгаа “Шинэ залуу үеийнхэнтэйгээ нэг тайзнаа гарч, хөтлөгчөөр ажиллах болсондоо баяртай байна” хэмээн хэлсэн юм. Ямартай ч дуучин залуу хөтлөгчөөр ажиллаад завгүй болох нь ээ.
М.Анир