Сара Пэйлин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Сара Пэйлин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

АНУ-ын Аляска мужийн захирагч асан Сара Пэйлин ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Би нөхөртэйгээ ярилцаж, удаан бодсоны эцэст ийм шийдвэрт хүрсэн” гэжээ. Дээрх мэдэгдлээрээ хатагтай Пэйлин олон сар үргэлжилсэн таамгийг нэг мөр болгосон юм.

Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни, Техас мужийн захирагч Рик Перри нар 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обаматай өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн юм. Харин Сара Пэйлин "Миний хувьд улс төрөөс илүү гэр бүл чухал. Би бурханд залбирч, энэ тухай удаан бодсоны эцэст ийм шийдвэр гаргалаа” гэж дэмжигчдэдээ хандан мэдэгдэл гаргасан байна. Харин улс төрийн ажиглагчдын хувьд Сара Пэйлиний  энэ шийдвэр гэнэтийн зүйл биш гэнэ. Өнгөрсөн хэдэн сарын турш сонгогчдын урьдчилсан санал асуулгаар Сара Пэйлинг дэмжигчдийн тоо буурсаар байгаа юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж