Бэкхэм, Анри нарын Америк дахь тулаан

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Бэкхэм, Анри нарын Америк дахь тулаан

Цагтаа хөлбөмбөгийн ертөнцийг донсолгож явсан шилдэг хоёр тамирчин
Америкийн хөлбөмбөгийн лигт тоглож байгаа билээ. Тэгвэл өчигдөр Терри
Анригаар ахлуулсан “Нью-Йорк Рэд Буллс” багийнхан талбай дээрээ Дэвид
Бэкхэм тэргүүтэй “Лос-Анжелес Галакси” багийг хүлээн авч, тогложээ.
Түүнчлэн цагтаа “Барселона” багт зүтгэж явсан Мексикийн шигшээ багийн
Рафаэль Маркуиз “Бухнууд”-ын төлөөх анхны тоглолтдоо оролцсон байна.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Нью-Йоркт газардсан ч гэмтлийн улмаас
хэдэн сар талбайд гараагүй байсан юм.

Хоёр багийн тулаан эхнээсээ ширүүн өрнөсөн. Тоглолтын 32 дахь минутад
“Бухнууд”-ын довтлогч Луйк Рожерс гоолдсон бол хоёрдугаар хагасын 81 дэх
минутад Терри Анри шинэ багийнхаа төлөө 14 дэх гоолоо оруулжээ. Харин
“Галакси”-гаас Дэвид Бэкхэм хэд хэдэн аюултай хаалттай цохилтыг хийсэн ч
“Бухнууд”-ын хаалгач Фрэнк Рост амжилттай хааж байсан. Ийнхүү тоглолт
2:0 харьцаатай бухнуудын ялалтаар өндөрлөжээ. Одоогийн байдлаар
Америкийн хөлбөмбөгийн лигийг Бэкхэмээр ахлуулсан “Лос-Анжелес Галакси”
баг тэргүүлж байгаа бол, мэргэн буучийн жагсаалтыг Терри Анри 14
гоолтойгоор тэргүүлж байна.


Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж