Зидан Францын шигшээг дасгалжуулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Зидан Францын шигшээг дасгалжуулах уу?

Домогт хөлбөмбөгч Зинедин Зидан 2006 оны дэлхийн аваргын дараа зодог тайлсан билээ. Гэхдээ “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флоринтино Перезийн хүсэлтээр Эзэн хааны багийн спортын захирлаар ажиллах болсон. Харин сэтгүүлчид түүнээс Францын шигшээ багийг дасгалжуулах эсэхийг асууж сонирхжээ. Гэтэл Зизу “Яагаад болохгүй гэж? Боломжгүй зүйл байхгүй шүү дээ. Хэрвээ надад тийм боломж олдвол би Гурван өнгөтнүүдийг дасгалжуулна” хэмээн Францын өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Францын шигшээ баг өдгөө “Евро-2012”-ын урьдчилсан шатны D хэсгийг 17 оноотой тэргүүлж байгаа. Гэхдээ тэд энэ сард хоёр чухал тоглолтыг Албани болон Босни улсын багуудтай хийнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж