85 настай эмээ хуримлав

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

85 настай эмээ хуримлав

Испанийн гүнгийн бэлбэсэн эхнэр 85 настай Альба Английн хатан хаан Элизабетаас  ч илүү алдартай нэгэн болжээ. Тэрбээр өөрийнхөө хүүтэй чацуу 60 настай эртэй гэрлэсэн нь Испани даяар шуугиан дэгдээгээд байна. Энэ гэрлэлтийг зургаан хүүхэд нь эсэргүүцэж, олон нийт эгдүүцэж байсан ч 85 настай тэрбумтан Альба чөлөөнд гарсан армийн оффицер Альфонсо Дизтэй гэрлэнэ гэж зөрүүдэлсэн гэнэ. Тэдний хурим Испани дахь XV зууны үеийн Севилле ордонд болсон байна. Хоёр удаа бэлэвсэрч хоцорсон Испанийн гүнгийн эхнэр Альбатай зөвхөн гурван тэрбум фунт стерлингийн хөрөнгөнд эзэн суухын тулд гэрлэх гэж байна гэж хүүхдүүд нь хардсан тул  Альфонсо Диз тэдний санааг амраахын тулд хөрөнгө өвлөх эрхээс татгалзсан гэнэ. Альба Британийн ерөнхий сайд агсан Уинстон Черчилл болон Диана гүнжийн холын хамаатан юм байна. Хуримынхаа үеэр Альба хүүхэд шиг баярлан, шаахайгаа тайлж, Фламенго бүжгийг хөл нүцгэн бүжиглэсэн гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж