Улирлын 4 дэх тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Улирлын 4 дэх тоглолтууд

Хөлбөмбөгийн спортын хувьд клүбүүдийн дунд зохиогддог хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн бол Аваргуудын лиг байдаг.

Харин Рагбийн спортын хувьд сүпэр лигийн тэмцээн хамгийн нэр хүндтэй нь юм. Рагбийн спорт өндөр хөгжсөн Англи, Франц гэсэн улсуудын нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг сүпэр лигийн тэмцээний 4 дахь долоо хоногийн тоглолтууд өнгөрөгч өдрүүдэд явагдлаа.

Английн шилдэг багуудын нэг Виган Уаррирорс 4 дахь долоо хоногт Салфорд Сити Рэндс  багийн талбайд зочлон тоглосон байна. Вилловс цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд талбайн эзэд тун хариуцлалагүй тоглож 32:16 харьцаатай ялагдал хүлээсэн байна. Рожил байгуулсан өнгөрсөн улиралын аварга Виганы хувьд хүснэгтийн 5-р байрлуу дэвшжээ. Дараагийн тоглолт Английн Халл Кингстон Ровэрс Кастлэфорд Тайгэрс багийн талбайд зочилсон тулаан байлаа. Жунгл цэнгэлдэх хүрээлэнд болсон тулаанд талбайн Барсууд хүчирхэг байлаа. 2-хон трай хийлгэж 14 оноо алдсан тэд 27 оноог авснаар улиралын ээлжит ялалтаа байгуулжээ. Мөн өчигдөр Английн Брэдфорд Бүллс талбайдаа Вайкфийлд Уайлдкатс хүлээн авч улиралын 4 дэхь тоглолтоо хийлээ. Хэдийгээр хүч тэнцүү 2 баг Одсал цэнгэлдэхэд тулсан ч нэг багийн давамгайлал дор тулаан үргэлжилсэн байна. Талбайн эзэн Вайкфийлдийн залуус тоглолтын эхнээс л санаачлага гарган тоглож байснаараа 40:14 гэсэн хол онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд 4 тоглолтонд 4 оноотой хасагдах бүсийн сүүлийн баг болон хүснэгтэд бичигдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж