Ахмадын улсын аварга шатарчид өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Ахмадын улсын аварга шатарчид өнөөдөр тодорно

Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй шатрын түргэвчилсэн тоглолтын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Хоёр дахь жилдээ болж байгаа уг тэмцээнд олон улсын мастер хоёр, ФИДЕ мастер нэг, спортын мастер зургаа, дэд мастер 11 тэргүүтэй 40 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. 25 минутаар тоглох уг тэмцээний эхний таван тавил өчигдөр болсон. Харин өнөөдөр шатарчид дөрвөн өрөг тоглоод аваргууд тодрох юм. Оролцогчдоос хамгийн ахмад нь 78 настай гавьяат багш, спортын мастер Р.Даваа гуай байлаа. Тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баатар, “Набсан” компанийн төлөөлөл оролцлоо. Олон улсын ахмадын өдөрт зориулсан уг тэмцээнийг “Набсан” компани ивээн тэтгэж байгаа юм. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон уг тэмцээнийг “Набсан” компани ивээн тэтгэж байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж