Онцгой нэгний шалихгүй “зэмлэл”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Онцгой нэгний шалихгүй “зэмлэл”

“Реал Мадрид” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо Испанийн “Супер цом”-ын тэмцээний үеэр “Барселона” багийн туслах дасгалжуулагч Тито Вилановын нүд рүү санаатайгаар чичсэнийхээ төлөө хоёр тоглолтоор торгууллаа. Үүнийг спортын зарим сайтууд “Онцгой нэгэн”-д өгсөн шалихгүй “зэмлэл” хэмээн тодорхойлж байна. Өнгөрсөн наймдугаар сард Испанийн “Супер цом”-ын хоёр дахь тоглолтод 3:2 харьцаатай “Барселона” багийн ялалтаар өндөрлөх нь тодорхой болсон үед “Реал”-ын Марсело, Фабрегас дээр бүдүүлэг алдаа гаргаснаар тоглогчдын хооронд үл ойлголцол үүсч, үүнд “Онцгой нэгэн” оролцсон юм. Үүнийг Испанийн хөлбөмбөгийн холбоо Моуриньог 12 тоглолтоор торгох шийдвэр гаргасан ч “Реал” давж заалдан, хоёр тоглолт болгож чаджээ. Энэхүү хоёр тоглолтын торгууль нь Ла лиг болон Эзэн хааны цомын тэмцээнүүдэд хамаарахгүй. Зөвхөн Испанийн “Супер цом”-ын тэмцээнд хамаарна. Харин Жозе Моуриньог араас нь алгадсан гэж дөрвөн тоглолтоор шийтгүүлсэн Виланов нэг тоглолтоор торгуулжээ.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж