Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

 2011 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
                  
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 1 градус дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

   

 2011 оны 10-р сарын 07-ноос 10-р сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 7-нд зарим газраар, 8-нд говь талын нутгаар, 10-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-нд баруун зүгийн нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж