Каддафийг “хүндэтгэлтэй үдэх”-ээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Каддафийг “хүндэтгэлтэй үдэх”-ээс татгалзав

Сөрөг хүчний байгуулан тус орны цорын ганц хууль ёсны засаг хэмээн тунхагласан Ливийн үндэсний зөвлөл Маумар Каддафийн санал болгосон хэлэлцээрээс татгалзав. Энэ тухай гуравдугаар сарын 8-нд “Аль-Жазира” телевизийн мэдээнээс иш татан Reuters дамжуулжээ.

Тодруулснаар босогчдод парламентыг цуглуулан зөвшилцөлд ороод Каддафи тэмцлээ зогсоон өөртөө ба гэр бүлийнхэндээ дархан эрх авах саналыг дэвшүүлсэн байна. “Аль-Жазира” холбогдож чадсан сөрөг хүчний төлөөлөгч тийм зөвшилцөл нь түүний буруугаар амиа алдсан хүмүүсийг доромжилсон хэрэг болно гэсэн байлаа.
Өмнө нь Каддафийн хяналт дор байгаа Ливийн үндэсний телевизээр тус орны ерөнхий сайд асан Азус аль-Талхи ярихдаа босогчдыг нэн дайруй хэлэлцээрт орохыг уриалжээ. Сөрөг хүчин Каддафийг зайлсны дараа л хэлэлцээрт ороход бэлэн гэж мэдэгдсэн байлаа.

"Аль-Жазира" сайтаар мэдээлснээр Ливийн цэргийнхэн босогчдыг буудахаас татгалзсан өөрсдийн нөхдийг буудаж байгаа тухай мэдээлэв. Триполиос баруун хэсэгт байгаа сөрөг хүчнийхэн уг телевизид алагдсан офицерүүдийн зургийг илгээсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж