“Монголын сайхан аавууд-2” ном гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан аавууд-2” ном гарлаа

“Монголын сайхан аавууд” номын хоёр дахь боть хэвлэгдэн гарлаа. “Дарма судар” ХХК-аас эрхлэн гаргаж буй уг номонд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон, төрийн соёрхолт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хүндэт чехист комиссар нарын тэргүүтэй 500-гаад эгэл жирийн сайхан аавын ажил амьдралын түүх багтжээ.

“Дарма судар” ХХК-ийнхан 2011 оны өнгөрсөн зургадугаар сард “Монгол улсын 2010 оны шилдэг 1000 сурагч” номыг ямар ч үнэ төлбөргүй бүтээж, улаан хивсний ёслол зохион байгуулж, гардуулан өгсөн нь Монголын хүүхдийн түүхэнд бичигдэхүйц анхдагч үйл явдал болсон юм. Тус компанийн хамт олон Ахмадын баярыг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд оруулсан хувь нэмэр, бүтээсэн зүйлтэй, төрдөө үнэлүүлсэн гавьяатай, үр хүүхдүүд болон ирээдүй хойчийнхоо үлгэр дуураил болсон олон зуун аавыг баярлуулахаар “Монголын сайхан аавууд” хүндэт ном гардуулах ёслолын ажиллагааг “Улаанбаатар” ресторанд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд “Монголын сайхан аавууд” номонд алдар нэр нь 477 аавын төлөөлөл болон нийслэлийн есбн дүүрэг, 20 аймаг, 185 сумаас ирсэн .

Социалист нийгмийн үед ажил үйлсээрээ хамт олноо манлайлан, үеийн нөхөд хийгээд хүүхэд залууст амьд үлгэр жишээ болсон хүмүүсийн тухай сонин хэвлэлд хөрөг зурагтай нь нийтлэн, улс орон даяар алдаршуулдаг байлаа. Өнөө цагт сонин хэвлэл дээр эгэл жирийн сайчуудын тухай бичих нь ховорджээ. Эгэл жирийн сайхан аавуудын ажил үйлсийн гэгээн замналын тухай өгүүлсэн ийм сайхан ном гаргаж, олон зуун аавыг улаан хивсэн дээгүүр алхуулан, төрийн том ёслолын дайтай хүндлэл үзүүлсэн сайхан үйл явдал болж байгаа нь үнэхээр бахархууштай байна хэмээн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүс ам сайтай, сэтгэл хангалуун байлаа.

Халамжит ханийнхаа түшиг, үр хүүхдүүдийнхээ мөнхийн бахархал, амьдралын алтан багана, улс орны буурал түүхийн нэгэн эс болсон эгэл жирийн аавуудын намтар түүхийг номын алтан хуудаснаа мөнхлөн, алдар гавьяаг нь үр хойчид нь уламжлан хүргэх зорилготой уг ном цаашид цуврал болон хэвлэгдэнэ.
 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж