Дархан-Уул аймаг хамгийн том авто вокзалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймаг хамгийн том авто вокзалтай боллоо

Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгөөр олон улсын жишигт нийцсэн авто вокзал барьж, ашиглалтад оруулжээ. 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан тус вокзалд одоогоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон аймгийн зорчигчдыг хүлээн авч эхлээд байна. Эл вокзал хоногт 2000 зорчигч, жилд нэг сая шахам хүнд үйлчлэх хүчин чадалтай. Мөн энд тээш хадгалах өрөө, цайны газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт заал, хүлээлгийн танхимтай үйлчилгээний төв бий болгосон байна. Түүнчлэн эмнэлэг, даатгал, автомашины оношлогоо зэрэг зорчигч дод зориулсан цогц үйлчилгээ үзүүлэх зорилт дэвшүүлж, "Бодь" даатгал, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудыг ажиллуулж эхэлсэн аж. Мөн ирэх жилээс улсын төсвөөр авто оношлогоо-бүртгэлийн төв барихаар төлөвлөсөн байна. Цаашид Улаан-Үд, Сайншандаас ирж буй гадаадын зорчигчдыг ч хүлээн авдаг томоохон цогцолбор болгохыг зорьж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж