
Харин Хонконг, Хятадын хөрөнгийн биржүүд энэ үеэр амарсан ажээ. Өнгөрсөн мягмар гаригт “Wall Street”-ийн индексүүд огцом унасныг Грекийн өрийн хямралтай холбон тайлбарлаж байгаа юм. Евробүсийн сангийн сайд нар тус улсад зээл олгох асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж эхэлсэн юм. Хэрэв Грек өрийн хямралаас гарч чадахгүй бол хямрал даамжирч, Европ болон АНУ-ын банкуудад нөлөөлөх билээ. АНУ-ын Холбооны нөөцийн дарга Бэн Бэрнанке “Төв банкнаас эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч эхэлсэн. Гэвч ажилгүйдлийн төвшин өндөр байгаагаас эдийн засгийн өсөлт урьдчилан таамаглаж байснаас ч муу байгаа” гэжээ.
Евробүсийн орнуудын сангийн сайд нар Европын банкуудад дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байгаа гэдэг мэдээлэл гарсны дараа зах зээлийн үзүүлэлт дахин сэргэх хандлагатай болсон байна. Dow Jones, Nasdaq-ын индекс өсч эхэлсэн байна.