Орон нутгийн оюутнууд тэтгэлэгт хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Орон нутгийн оюутнууд тэтгэлэгт хамрагдлаа

Эрүүл
мэндийн яамнаас алслагдсан хөдөө орон нутгаас эмч, бага эмч, сувилахуйн
чиглэлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг олгох уралдаант хөтөлбөр
зарласны дагуу өнөөдөр тэтгэлэгийг 18 оюутанд гардууллаа. Уралдаант
хөтөлбөр нь Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх
бодлогын хүрээнд, хүний нөөцийн дутагдалтай байгаа алслагдсан сум,
өрхийн эмнэлэгт ажиллах эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, тэднийг тогтвор
суурьшилтай ажиллуулах, энэ үйл ажиллагаанд оролцогч талууд болох аймаг
орон нутгийн захиргаа, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг
хангах зорилготой юм байна. Энэхүү тэтгэлэгт оюутны сүүлийн хоёр жилийн
сургалтын төлбөр, жилд нэг удаа аймаг, орон нутгаас ирэх очих замын
зардал, сар бүр олгох 50 мянган төгрөгийн тэтгэлэг тус тус багтаж байгаа
ажээ. Тэтгэлэгт хөтөлбөрт ерөнхий мэргэжлийн эмч болохоор суралцаж буй
IV дамжааны, сувилахуйн чиглэлээр суралцаж буй I дамжааны, бага эмчийн
чиглэлээр суралцаж буй II дамжааны оюутнууд хамрагдсан байна.
Хөтөлбөрийг хоёр  үе шатаар зарласан бөгөөд энэ удаа ЭМШУИС, Ач, Этүгэн
дээд сургуулиуд болон Дорноговь, Говь-Алтай аймаг дах ЭМШУИС-ийн салбар
сургуулиудаас Архангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар нийт таван
аймгийн 37 оюутныг сонгон шалгаруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж