
төрүүлээд байгаа нөхөн олговорын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамны үр тарианы үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн
Б.Одонхүүгээс тодруулсан юм.
-Хөдөө орон нутгаар тариаланчдад олгох нөхөн олговорын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу
-Анх 2007 онд Засгийн газраас улаан буудайн үйлдвэрлэлтийг дэмжих
шийдвэрийн хүрээнд хөдөө орон нутагт тариаланчдыг дэмжих зорилгоор олон
арга хэмжээ авсан. Үүний нэг нь улаан буудай, гурил нийлүүлсэн иргэд
болон аж, ахуйн нэгжид жил бүр мөнгөн урамшуулал олгохоор болсон явдал
юм. Үүнийг л иргэд нөхөн олговор гэж андуураад байна. Уг нь нөхөн
олговор биш урамшуулал юм.
-Энэ урамшуулалыг зөвхөн тариаланчдад олгох ёстой юу?
-Бас ч яг тэгж ойлгож болохгүй. Мэдээж хураасан буудайн хэмжээнээс
хамаарч уг урамшуулал адил тэнцүү олгогдоно. Газар тариалангийн салбарт
хүчин зүтгэж байгаа бүх иргэд энэхүү урамшуулалд хамрагдах бүрэн
боломжтой. Тариа тарьсан иргэд, аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг байгуллага
гэх мэтээр бүгд хамрагдана.
-Ямар журмаар олгох ёстой вэ?
-Тариаланчид тарьсан тарианыхаа актыг харъяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж
ахуйн газарт бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл хураасан тарианы нийт
тонн, эрүүл ахуйн шаардлага хангасан гэх бичиг, тухайн тариаланчийн
тодорхойлолт, оршин суугаа гэрийн хаягийг баталсан Засаг даргын
тодорхойлолт, мөн улсад төлж байгаа татварын тодорхойлолт бүрдүүлэх
хэрэгтэй.
-Хэзээнээс эхэлж тариаланчдад олгох вэ?
-Хэрэв дээрх дурдсан бичиг баримтууд бүрдсэн тохиолдолд
арваннэгдүгээр сарын 1-ний дотор харъяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн
газарт ирүүлэх ёстой. Ингэснээр арваннэгдүгээр сарын 20-ны дотор Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд ирүүлсэн байх жишээтэй. Улмаар
арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд Сангийн яамнаас “Тариаланчдыг
дэмжих сан”-ийн тусгай журмын дагуу тариаланчдад тараагдах юм. Гэхдээ
тариаланч хүн болгоны тарьсан улаан буудай, гурилын эрүүл ахуйн болон
Мэргэжлийн хяналтын газраас гаргасан байцаагч нарын дүгнэлтээс
хамаарна.
-Энэ жилийн ургацын дүн хэдийгээр гарах вэ?
-Өнгөрсөн жилд нийт 21 аймгийн хүрээнд 35-36 тэрбум төгрөгийн мөнгөн
урамшуулал тариаланчдад олгосон байгаа. Энэ жилийн хувьд тариалан сайн
байгаа. Ирэх сарын эхээр нэгдсэн тайлан гарах тул одоохондоо дүгнэж
хэлэхэд эрт байна.
-Ургац хураалт хэзээ дуусах вэ?
-Бараг энэ долоо хоногтоо дуусчихна байх. Ургац хураалт 85 хувьтай байна гэсэн мэдээлэл бидэнд байна.
"Улс төрийн тойм" сонин