“АК47” Оросын багтай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“АК47” Оросын багтай гэрээ байгууллаа

NBA-ын “Юта Жазз” багийн довтлогч Андрей Кириленко Оросын “ЦСКА” багт тоглохоор гэрээ байгуулжээ. Ингэхдээ NBA дэх ажил хаялт эцэслэвэл эргээд ирэх нөхцөлтэйгээр гэрээгээ үзэглэсэн байна. “АК47” хочит Андрей Кириленкогийн “ЦСКА” багтай хийсэн гэрээ нь гурван жилийнх гэнэ. Энэ гэрээг баг өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар дамжуулж олон нийтэд мэдээлсэн байна. Кириленко 2011-2012 оны улирал дуусгаад багаас хамааралгүй чөлөөт агент болох ч урьд өмнө нь “Жазз” багтаа үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. “Жазз” түүнийг 1999 оны драфтын 24 дэх сонголтоор авч, багийнхаа лидерээр хүртэл тоглуулж явсан удаа бий. Өнгөрсөн улиралд бэртэл гэмтлийн улмаас цөөхөн тоглолтод оролцож, түүнийгээ ч дагаад амжилт нь буурч 11,7 оноо, 5,1 самбараас бөмбөг авалт дунджилж байлаа. Зарим тохиолдолд бүр сэлгээнээс гарч тоглох болсон. Өдгөө 30 настай довтлогч сагсан бөмбөгийн карьераа “Санкт Петербург” багаас эхлүүлж байсан ч удалгүй “ЦСКА” багт очиж байжээ. Тиймээс хүүхэд насаа өнгөрүүлсэн энэ багтаа эргэн ирэх болсондоо өөрөө ихэд баяртай байгаа гэнэ. Мөн тэрбээр Орост тоглоод олсон мөнгөө өөрийнхөө хүүхдийн буяны сангийн үйл ажиллагаанд зориулна гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж