ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинскийн театрын симфони найрал хөгжим нэрт удирдаач Валерий Гергиевийн хамтаар Бээжин хотноо ирлээ. Тэд тус хотын урлагийн төвд П.И.Чайковскийн зургаан симфонийг эгшиглүүлэх юм.
Валерий Гергиев “Хятадад авьяаслаг олон хөгжимчин байдгийг мэднэ. Тэдэнтэй уулзаж, хөгжимдөхийг нь сонсохсон гэж хүсэж байна” хэмээн ярив. Бээжингийн урлагийн төв 2007 онд байгуулагдсан бөгөөд энэ нь гадаадын уран бүтээлчид тоглолт хийж буй анхны тохиолдол ажээ.