Ховдод оюутны спортын наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Ховдод оюутны спортын наадам боллоо

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Оюутны спортын 14 дүгээр их наадам”-ыг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулсан тус наадамд баруун болон хангайн бүс нутагт байрладаг Баян-өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд, Архангай аймгуудийн их, дээд сургуулийн 200 гаруй оюутан тамирчид оролцсон юм. Наадмыг бүс нутгийн хэмжээнд “Бага Универсиад” наадмын хэлбэрээр 1997 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
Тамирчид 14-р их наадам аэробик, волейбол, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, ширээний теннис зэрэг спортын зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Мөн оюутны урлагийн их наадам, оюутны эрдэм шинжилгээний их хурал, баруун бүсийн оюутны спортын холбооны ээлжит хурал, захирлуудын уулзалт зөвлөгөөн зэрэг олон төрлийн хөтөлбөрийг наадмын үеэр зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээнд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, гүйцэтгэх захирал, олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа, МУБИС-ийн БТС-ийн сургалтын албаны дарга, спортын мастер Д.Энэбиш нарын албаны хүмүүс Улаанбаатар хотоос төлөөлөн оролцсон байна.

Тэмцээний дүн:

Сагсан бөмбөг /Эрэгтэй/           

  1. Завхан -МУИС              
  2. Ховд ИС                          
  3. Баян-Өлгий -ХИС салбар      

Сагсан бөмбөг /Эмэгтэй/

  1. Ховд -ИС
  2. Завхан- МУИС
  3. Говь-Алтай -ЭМШУИС


Волейбол /Эрэгтэй/  
        

  1. Ховд    ИС 
  2. Говь-Алтай -ЭМШУИС
  3. Завхан -МУИС           

Волейбол /Эмэгтэй/

  1. Ховд ИС
  2. Завхан -МУИС
  3. Говь-Алтай -ЭМШУИС

Ширээний теннис /Эрэгтэй/       

  1. Ховд ИС
  2. Баян-Өлгий -ХИС салбар
  3. Говь-Алтай -ЭМШУИС         

Ширээний теннис /Эмэгтэй/

  1. Ховд ИС
  2. Говь-Алтай -ЭМШУИС
  3. Завхан -МУИС


Шатар /Эрэгтэй/  
            

  1. Говь-Алтай -ЭМШУИС
  2. Баян-Өлгий -ХИС салбар
  3. Увс -Хөдөлмөрийн ДС          

Шатар /Эмэгтэй/

  1. Говь-Алтай -ЭМШУИС
  2. Завхан -МУИС
  3. Ховд ИС   


Аэробик /Гурвалсан/    
       

  1. Ховд ИС
  2. Завхан -МУИС
  3. Говь-Алтай -ЭМШУИС           

Аэробик /Баг/

  1. Ховд ИС
  2. Завхан -МУИС
  3. Говь-Алтай -ЭМШУИС

Үндэсний бөх            

  1. Ховд ИС
  2. Увс -Хөдөлмөрийн ДС
  3. Баян-Өлгий -ХИС салбар
  4. Ховд ИС             

Байгууллагын нэгдсэн дүнгээр Ж.Ванчинхүү захиралтай Ховд аймгийн Ховд их сургуулийн баг тамирчид тэргүүлж алтан медаль, шилжин явах цом хүртэв.

Хоёрдугаар байрыг Завхан аймгийн Ж.Эрдэнэчимэг захиралтай МУИС-ийн салбар сургуулийн баг мөнгөн медаль, гуравдугаар байранд Говь-Алтай аймгийн Х.Оросоо захиралтай ЭМШУИС баг орж хүрэл медалийн эзэд боллоо.

Мөн наадмын үеэр болсон баруун бүсийн оюутан залуучуудын дунд болсон “Оюутны ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохиогдож Ховд их сургуулийн оюутан тэргүүн байрыг, Завхан аймгийн МУИС, Баян-Өлгий аймгийн оюутнууд удаах байруудыг эзэлсэн байна.

Урлагийн оюутны их наадамд Ховд, Завхан, Говь-алтайн оюутнууд гоцлол дуу, хөгжим, бүжиг, мэндчилгээ, язгуур урлагийн номинацийн төрлүүдэд давамгайлан оролцов.

Дараагийн их наадмыг Архангайн МУБИСургууль Цэцэрлэг хотноо 2012 оны 9 сарын 21-23-ны өдрүүдэд явуулах эрх авсан бол 2013 оны наадам Увс аймгийн “Хар тэрмэстэй” жуулчны баазад 9 сарын 6-9-нд тус тус болохоор шийдвэр гарч, эртнээс зохион байгуулах ажилдаа шамдан орлоо.

Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн их, дээд сургууль, коллежүүдийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, оюутан багш нарын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх, туршлага солилцох, оюутны авьяас чадварыг нээн илэрүүлэх, нийтийн биеийн тамир, спортын хөдөлгөөнд оюутан залуусыг өргөнөөр татан оролцуулах, оюутныг спортод дур сонирхолтой болгон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үр дүнгээ өгсөн чухал наадам болж амжилттай өндөрлөлөө.


МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж