Зөвшилцөх уулзалт тав дахь удаагаа бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Зөвшилцөх уулзалт тав дахь удаагаа бүтэлгүйтэв

NBA дахь ажил хаялт дахиад 10 гаруй хоног үргэлжлэх бололтой. Өчигдөр болсон зөвшилцөх уулзалт ямар нэгэн байдлаар үр дүнд хүрсэнгүй. Тоглогчдын эрх ашгийг хамгаалж буй Фишер, Уэйд нар Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой тохиролцож чадаагүй байна. Гол шалтгаан нь Уэйд тоглогчийн цалинд хязгаар тогтоосныг эсэргүүцсэнд байгаа юм. NBA-гийн удирдлагууд болон тоглогч нарын зөвлөл ажил хаялт эхэлснээс хойш тав дахь удаагаа уулзаад нэмэр болсонгүй. Ажил хаялт зарласан энэ хугацаанд Илгаускас зодог тайлсан бол хэд хэдэн тоглогч Евролигийг зориод байна. Нью-Йорк хотноо болсон уулзалтын дараа Фишер хэлэхдээ “Энэ янзаараа бол бид хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй юм байна. Удирдлагууд бидэнтэй тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй бололтой. Өнөөдрийн уулзалтаас үүнийг би анзаарлаа. Дараагийн уулзалтыг зохион байгуулахдаа тодорхой болзол тавих болно” хэмээн ярьжээ.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж