Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Мексикийн домогт боксчин, 37 настай Марко Антонио Баррера ойрын хугацаанд мэргэжлийн боксын рингэн дэх сүүлчийн тулаанаа хийхээр болжээ. “Хоёрдугаар сард Доминиканы Хосе Ариасыг хүнд цохилтоор ялснаас хойш тоглосонгүй ээ. Одоо харин нэг тоглолт л хийе гэж бодож байна. Ердөө ганц тулаан. Гэхдээ өрсөлдөгчөө хараахан товлоогүй байна” хэмээн Марко Антонио өгүүлжээ. Мэргэжлийн боксын рингэнд 75 удаа тулалдахдаа 67-д ялж, гурван өөр жинд дэлхийн аварга цол хүртэж явсан түүнийг бокс сонирхогчид андахгүй билээ. 

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж