Байтынхан Иранд цэц сорино

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Байтынхан Иранд цэц сорино

Монголын байтын үндэсний шигшээ багийнхан энэ сарын 18-нд Ираны Тегеран хотод болох Азийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордох гэж байна. Ганцаарчилсан төрөлд олимпийн эрх олгох уг тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Ж.Урантунгалаг тэргүүтэй дөрвөн тамирчин өрсөлдөх юм. Тэгвэл олимпийн эрхийн төлөө цэц сорих байтын бүсгүйчүүд өчигдөр Эрдэнэт хотыг зорилоо. Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубт 10 хоногийн бэлтгэл хийгээд Ираныг зорих байтынхан Азийн аваргаас хоёр эрх авах зорилго өвөртөлж байгаа талаар дасгалжуулагч Ц.Бадамхатан ярьлаа.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж