Ким Чен Ирын ач хүүгийн “Facebook”-ыг илчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирын ач хүүгийн “Facebook”-ыг илчилжээ

Умард Солонгосын удирдагчийн ач хүүгийн “Facebook” хуудсыг “тогтоосон” нь Өмнөд Солонгост шуугиан дэгдээгээд байна.  Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн Умардын удирдагчийн ууган хүү Ким Чон Намын 16 настай хүү Ким Хан Солын  “Facebook” хаягийг олсон ажээ. Өмнөд Солонгосын хэвлэлээр мэдээлж буйгаар Умард Солонгосын удирдагчийн ач хүү “Facebook” хуудсандаа ардчиллыг дээдэлдэг нэгэн бөгөөд "Love Actually" кинонд дуртай гэж бичсэн гэнэ. Түүнээс гадна Ким Хан Сол үсээ цайвар өнгөөр будуулсан, этгээд хувцасласан зургаа мөн тавьсан байсан гэнэ. Гэвч хэвлэлийнхэн “Facebook” хаягийг нь илчилж орхисны дараа хүү хаягаа хаасан байна. Хүүгийн хувцасны загвар, сонголт, стиль хэвлэлийнхний анхаарлыг хамгийн ихээр татсан ажээ. 

Түүний “Facebook”  хаягаар зочилсон нэгэн “Ардчилал, коммунизмын алиныг илүүд үздэг вэ ?” гэхэд тэрбээр “Ардчилал” гэж хариулсан байсан гэнэ. Ким Хан Сол Умард Солонгосын ирээдүйн удирдагч Ким Жон Уны талаар таагүй сэтгэгдлээ мөн бичсэн байжээ. Умард Солонгосын удирдагчийн ууган хүү гэр бүлийнхээ хамт Хятад, Макаод амьдардаг юм байна. Өнгөрсөн баасан гаригт Боснийн “United World College” Умард Солонгосын удирдагчийн ач хүү тус коллежид элссэн гэж мэдээлсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж