
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар 2011” хөгжмийн наадмын шилдгүүд ирэх долоо хоногт тодрох гэнэ. Наадамд өрсөлдөж буй хөгжмийн бүтээлүүдтэй шүүгчид танилцаж байгаа төдийгүй, одоогоор хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нар үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа гэнэ. Энэ жилийн “Алтан Намар-2011” наадмын шилдэг нь 50 сая төгрөгийн эзэн болох төдийгүй бүтээлийг нь улсын сан хөмрөгт бүртгэн авдаг уламжлалтай.
М.Урин