
-Та ямар учраас Хууль зүйн сургуулийн захирлын албан тушаалаас татгалзаж байгаа юм бэ?
-Нэгдүгээрт би арваад жил энэ сургуулийн захирлаар ажилласан. Одоо чадвартай залуу багш нартаа орон зайгаа өгч, тэднийг дадлагажуулая гэсэн бодлоор. Хоёрдугаарт МУИС-ын захирал С.Төмөр-Очиртой нэг багт ажиллах бодол алга. С.Төмөр-Очир сургуулийн төсвийн ихэнхийг бүрдүүлдэг сургалтын төлбөр, хандивыг хувийг ашиг сонирхолдоо зарцуулж байгааг эсэргүүцэж байгаа юм. Албан тушаалын эрх мэдлээ ашигласан энэ байдлыг нь зогсоохыг шаардсан оролдлогуудыг үл тоож байгаа учир ажлаа өглөө.
-Өчигдөр МУИС-ын оюутнууд захирлаа эсэргүүцэн жагссан. Үнэхээр хувьдаа хөрөнгө завшиж байгаа гэх бодитой баримт байгаа хэрэг үү?
-Бодитой баримтууд бий. Энэ хууль бус үйлдлээ удаа дараа гаргаж байгаа гэв. Одоогоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар Төрийн захиргаа, эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Солонго томилогдоод байгаа аж.