Ч.Хашчулууны оронд Б.Батжаргалыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Ч.Хашчулууны оронд Б.Батжаргалыг томилжээ

Засгийн газрын сэм сэмхэн томилгоо үргэлжилсээр. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулууныг албан тушаалаас нь чөлөөлсөн бол орных нь хүнээр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалыг томилжээ. Хөгжлийн банк гадаад зах зээл дээр бонд гаргахаар төлөвлөж буй тул ТУЗ-ийн дарга нь Сангийн яамнаас томилогдох ёстой гэж үзэж, Засгийн газар ийм томилгоо хийсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа ч, Төсвийн бодлогын газрын дарга томилогдсон нь олон хүнд Ерөнхий сайдын талын хүн томилогдчихлоо гэх харыг хамгийн ихээр дагуулж эхлээд буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж