“Төрийн мэдээлэл”-ийн 37 дахь дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн 37 дахь дугаарын тойм

Долоо хоног тутмын “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт зарим элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.

Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоолыг  хавсралтын хамт нийтэллээ.

 Энэхүү жагсаалтад оёдол, сүлжмэл, ноос ноолуур, арьс шийр, мод боловсруулах зэрэг хөнгөн үйлдвэрийн салбар, мөн түүнчлэн хүнс, барилга, эмийн болон бусад салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл багтжээ.

        “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

            2011 оны 10 дугаар сарын 5

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж