Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтууд үргэлжилж байна. Монголын таван тамирчин энэ шатанд шалгарснаас үдээс өмнө 49 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар тус тусын учраагаа ялснаар шөвгийн наймд шалгарч, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол дөнгөж сая 56 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай дэлхийн аваргын рингэнд гурав дахь тулаанаа хийж, тун харамсалтай ялагдлаа. Эхний тойрогт Армяны тамирчин Ховханнес Бачковыг 24:13 харьцаатай, дараа нь БНСУ-ын боксчин И Жин-Ёнг 15:3-аар ялсан тэрбээр шөвгийн 16-д Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Ирландын тамирчин Жон Жое Невинтэй тулалдаж, 18:18 (4:4, 9:7, 5:7) харьцаатай тэнцсэн ч шүүгчдийн саналаар Ирландын тамирчин ялалт өгсөн юм.

Өнөөдөр орой 52 кг-ын жинд Гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны Элвин Мамишзадетай, 60 кг-д ОУХМ Б.Жавхлан Казахстаны боксчин Гани Жайалауовтой тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж