Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг маргааш 12-15.00 цагийн хооронд Сүхбаатарын тайлбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Нийгмийн, хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Хүүхэд хамгааллын төв зэрэг харьяа байгууллагууд оролцож, иргэдэд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх юм. Энэ үеэр дайнд оролцож явсан зарим ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулах, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлээс шалтгаалах өвчний зэрэглэл тогтоох, халамж үйлчилгээнд хамрагдахад хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэх, хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй хувь хишгээ эрүүл мэнд, нийгмийн даатгал ямар байдлаар шилжүүлэн төлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа, ажил хөдөлмөрт зуучлуулах зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг иргэд олон нийтэд өгч ажиллана. Түүнчлэн хууль эрх зүйн зөвлөгөө өгөх 260553 дугаар бүтэн өдрийн турш ажиллаж иргэдийн сонирхсон асуултад хариулна.