Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Хиймэл судас туршина

Судас нарийссанаар цусны эргэлт удааширч зүрх хүчилтөрөгчөөр дутагддаг. Канадын Онтариогийн их сургуулийн эрдэмтэд хүний судаснаас гойд ялгарахгүй хиймэл судас бүтээх арга боловсруулснаа “Nature Biotechnology” сэтгүүлд мэдээлжээ.

Ингэснээр зүрхний шигдээстэй, цус харвасан өвчтөнд шинэ судас залгах боломжтой болж буй. “Тухайн хүний биеийн эс болон гэмтсэн судсыг ашиглан судас хийх боломжтой боллоо. Гэхдээ эл судас титэм судас шиг хүчилтөрөгч дутагдсан хэсгийг олж чаддаггүй сул талтай. Гэсэн ч судасны хатуурал, нарийслаас болж хорвоог орхих өвчтөний тоо энэхүү аргын тусламжтай удахгүй буурна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус сургуулийн профессор Жэфри Пикеринг тайлбарлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж