Чөлөөт бөхийн багуудын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн багуудын тэмцээн болно

Монголд бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ  онд тохиож байгаа билээ. Монголын чөлөөт бөхийн холбоо түүхэн ойдоо зориулсан хэд хэдэн тэмцээн зохион байгуулж, тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн бол чөлөөт бөхийн спортын хөгжлийн 50 жилийн ойд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан ч бэлэг барихаар болжээ. Энэ нь Хан-Уул дүүргийн нэрэмжит өсвөрийн эрэгтэй тамирчдын багийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хамтран байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-тай хамтран зохион байгуулах тус тэмцээн аравдугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн БТСХ-ны зааланд болно.
 
Анх удаа зохион байгуулж буй хөвгүүдийн багийн аварга шалгаруулах тэмцээнд 1993 оноос хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцох эрхтэй бөгөөд 46кг, 50кг, 54кг, 63кг, 69кг, 76кг, 84кг, +100кг-ын жинд /Нэг баг найман тамирчинтай байна/ өрсөлдөх юм байна.   Тэмцээнийг чөлөөт бөхийн лигийн тэмцээний дүрмийн дагуу шүүх аж. Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын амжилт, ур чадварыг ахиулахад тодорхой үүрэг гүйцэтгэх, өндөр ач холбогдолтой тус тэмцээнд нийт есөн дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид оролцох талаар зохион байгуулагчид хэллээ.

Сануулахад, тэмцээний Техникийн зөвлөгөөн аравдугаар сарын 07-нд 15.00 цагаас Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ордонд болох ба энэ өдөр мөн тамирчдын мандатыг 10-14 цагийн хооронд олгох юм байна.

Бүрдүүлэх материал:
 

  • Багийн мэдүүлэг /регистрийн дугаартай байх/
  • Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн дэвтэр
  • Цээж зураг – 1%
  • Тэмцээнд оролцох багийн хураамж 40000 төрөг

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж