Майклыг эмнэлэгт ирээд нас барсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Майклыг эмнэлэгт ирээд нас барсан гэв

Попын
хаан асан Майкл Жексоны үхэлд буруутгагдаад буй эмч Конрад Муррей шүүх
хурал дээр шүүгчдэд хандан дуучин эмнэлэгт ирээд нас барсан гэж
мэдэгджээ. Нойргүйдэх өвчинд шаналж байсан дуучин амьдралынхаа сүүлчийн
өдрүүдэд хүчтэй нойрсуулах эм өндөр тунгаар хэрэглэж байсан нь
тогтоогдож, түүний үхэлтэй эвлэрч чадахгүй байгаа гэр бүлийнхэн нь
эмчийг өөрсдийн гараар хөнөөхөд ч бэлэн байгаа билээ. Дуучны хувийн эмч
асан Конрад Муррей Майкл Жексон нойрсуулах эмэнд донтсон байсан учраас
өөрөө тунг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэсэн нь үхэлд хүргэсэн
гэж тайлбарлаж байгаа ч дуучны гэр бүлийнхэн үүнд итгэхийг хүсэхгүй
байгаа гэнэ. Шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн түргэн
тусламжийн хоёр эмч Конрад Муррей тэднээс Майкл Жексонд яаралтай тусламж
үзүүлэхийг хүссэн авч хэдийнэ оройтсон байсан гэж мэдүүлжээ. Муррейг
яллагчид түүнийг дуучны эрүүл мэндийн байдлыг нуун дарагдуулж,
нойрсуулах эмнээс хараат болгосон гэж буруутгаж байгаа юм. Түргэн
тусламжийн эмч Тао Нгуен шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ “Конрад
Муррей Майкл Жексоныг авчрахдаа царай нь хувхай цайсан, хоолой нь чичирч
байсан бөгөөд цаг хэд болж байгааг ч мэдэхгүй байсан” гэжээ. Учир нь
түргэний эмч түүнээс дуучин амьсгал хураагаад хэр удаж байгааг ч хэлж
чадахгүй байсан гэжээ. Түргэний эмч нарын ярьж буйгаар дуучин эмнэлэгт
ирэхдээ хэдийнэ амьсгал хураасан байсан бөгөөд 13 минутын дараа түүнийг
нас барсныг ойр дотныхонд нь дуулгажээ.

Н.Энх


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж