Орон нутагт сагсан бөмбөгийн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Орон нутагт сагсан бөмбөгийн сургалт болно

Монголын
сагсан бөмбөгийн холбооноос Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын
сантай хамтран Монгол Улсын 21 аймгийн сагсан бөмбөгийн багш,
дасгалжуулагчдын дунд “Сагсан бөмбөг-Архи, тамхигүй спорт” нэртэй
сургалт, семинарыг зохион байгуулах гэж байна. Тухайн орон нутгийн
Тамгын газар, Спорт хороод болон Сагсан бөмбөгийн салбар зөвлөлийн
мэргэжлийн багш, дасгалжуулагч нартай хамтран зохион байгуулах тус
сургалт, семинарыг Монголын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон
шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулах аж. Сургалтаар спорт дахь архи,
тамхины хор нөлөө болон 2010 онд шинэчлэгдсэн сагсан бөмбөгийн дүрмийн
талаар онол, практик хослуулан зааж, тайлбарлах юм байна. Сургалтын
явцад заах арга барилын гарын авлага, сурах бичиг, шинэчилсэн дүрмийн
ном, бөмбөг зэргийг аймаг бүрт үнэгүй тарааж, сургалтад хамрагдсан багш,
дасгалжуулагч нарт сертификат олгох юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж