Улс төрчид сурагчидтай ширэн бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Улс төрчид сурагчидтай ширэн бөмбөгөөр өрсөлдөнө

Нийслэлийн  Хан-Уул дүүрэг дэх Спорт цогцолборт сагсан бөмбөгт дуртай хүүхэд залуучуудын  нүд сэтгэлийг баясгасан арга хэмжээ энэ сарын 10-нд болох аж. Энэ өдөр ОХУ-ын нэрт тамирчин олимп, дэлхийн аварга С. А. Белов хүрэлцэн ирж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын лиг  сагсан бөмбөгийн тэмцээнийг өөрийн биеэр үзэх юм байна.  Тэрбээр зөвхөн үзэгч байгаад зогсохгүй улс төрчид, сурагчдын дунд зохиогдох шоу тоглолтын баг тамирчдыг дасгалжуулахаар болжээ.  Тоглолтод МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,  Нийслэлийн Засаг даргын орлогч  Б.Мөнхбаатар болон сагсан бөмбөгийн лигийн тамирчин Ц.Шаравжамц, Г.Түвшинбаяр, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын улс төр, спортынхон мөн сурагчдын шигшээ бүрэлдэхүүнд Б.Мягмардорж, С.Ялалт, Б.Хүлэгбаатар нарын 11 сурагч оролцохоор болжээ. Сагсан бөмбөгийн лигийн   тэмцээнд оролцож буй баг тус бүрээс хамгийн шилдэг сурагчийг сонгожээ. Сурагчдын лигт шалгарсан эрэгтэй, эмэгтэй хоёр  баг ОХУ-д амрах эрхтэй болох гэнэ.

С.Отгон

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж