Эштон Катчер эхнэрээ хуурчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Эштон Катчер эхнэрээ хуурчээ

Холливудын алдарт жүжигчин Эштон Катчерын эхнэрээ араар нь тавьсан паян дуулиан тарьж эхэллээ. Деми Мур хуримынхаа ойг ганцаараа тэмдэглэх болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт “twitter”-тээ бичсэн байжээ. Харин түүний нөхөр Эштон Катчер хуримын ойгоо эхнэртэйгээ тэмдэглээгүйн шалтгаан нь ил болсон гэнэ. Жүжигчин эр “Сан Диего” зочид буудалд шаргал үстэй дөрвөн бүсгүйтэй, архи дарс, хөгжим болсон задгай үдэшлэгт цэнгэж байсныг үдэшлэгийн нэгэн зочин гэрчилсэн гэнэ. Уг нь бол тэр үдэш Эштон Катчер эхнэр Деми Мурын хамт хуримынхаа зургаан жилийн ойг хамтдаа тэмдэглэх байсан ажээ. 33 настай жүжигчин эр халуун устай угаалгын онгоцонд дөрвөн нүцгэн бүсгүйтэй дарс уун, наргиж байсныг гэрч харсан байна. Эштон Катчер “Хард Рок” зочид буудлын 2500 фунт стирлингийн үнэтэй Алмазан өрөөнд саатжээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж