“Сорил-2011” тэмцээний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

“Сорил-2011” тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 246, 05 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох “Сорил-2011” тэмцээнийг Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран гурван үе шаттайгаар есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний эхний шат есдүгээр сарын 10-19-нд үргэлжилж, нийслэлийн ерөнхий боловсролын 125 сургуулийн 40 мянга гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 20-23-нд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж, 90 гаруй сургуулийн 5270 сурагч хамрагджээ. Харин гуравдугаар шат болох нийслэлийн шигшээ тэмцээнийг аравдугаар сарын 1-нд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль, аравдугаар сарын 2-нд мөн тус дүүргийн 15 дугаар хорооллын стадионд зохион байгуулжээ. Энэ шатанд есөн дүүргээс шалгарсан 84 сургуулийн 467 сурагч оролцсон байна.
Тэмцээнийг  11 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулж, тус бүрт нь аваргуудыг тодруулжээ. Улмаар нийлбэр дүнгээр 3487 оноогоор Сонгинохайрхан дүүрэг шалгарсан бол Чингэлтэй болон Баянзүрх дүүрэг удаалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж