Тайгер Вүүдс топ 50-иас чансаа буурав

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Тайгер Вүүдс топ 50-иас чансаа буурав

Нэгэн үе гольфын ертөнцөд ноёрхлоо тогтоогоод байсан АНУ-ын гольфчин Тайгер Вүүдс гольфчдын шинэчилсэн чансаагаар дэлхийн топ 50-ийн жагсаалтаас “мултрав”. Мэргэжлийн гольфын талбайд амьдралынхаа 15 жилийг үдсэн тэрбээр анх удаагаа ийм доод төвшинд эрэмбэлэгдэж байна. Өдгөө 35 настай Вүүдс 2009 оны Австралийн Мастеруудын тэмцээнд түрүүлснээс хойш томоохон тэмцээнд цом өргөөгүй. Тэрбээр 1996 оны аравдугаар сараас хойш дэлхийн чансааны топ 50-д бүтэн 778 долоо хоногийн турш багтсан ба үүнээс 623 долоо хоногт нь дэлхийн чансааны тэргүүн эгнээг эзэлж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж