NBA-ын ажил хаялтыг цэглэх уулзалтууд үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

NBA-ын ажил хаялтыг цэглэх уулзалтууд үргэлжилсээр

NBA-ын багийн эзэд болон тоглогчдын холбоо одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй хэвээр байгаа. Гэхдээ тэд уулзалт хийхээ зогсоолгүй, үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм. Хуваарь ёсоор арваннэгдүгээр сарын 1-нд лигийн шинэ улирлыг эхлүүлэх, цаг алдахыг хүсэхгүй байгаа учраас Леброн Жеймс, Кармэло Антони, Двейн Уэйд, Кевин Дурант нарын шилдэг тоглогчид тоглогчдын холбооны удирдах зөвлөл, уг холбооны тэргүүн Дерек Фишерийн хамт багийн эзэдтэй хийсэн уулзалтад орсон байна. NBA-ын 21 тоглогч, 10 багийн эзэд энэ удаад өөрсдийн талаа төлөөлсөн аж.
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хуралд Пол Пирс, Рей Аллен, Элтон Брэнд, Барон Дэвис, Андре Игуодала зэрэг тоглогч нар бусад багийг төлөөлж, Дерек Фишерийн хамт оролцжээ. Хоёр тал ямар нэг шийдвэртэй зүйлд хүрсэн талаар яриагүй ч үргэлжлүүлэн эерэг байдалтай хоорондоо уулзан хэлэлцэх болно гэдгээ хэлсэн байна. Гэхдээ ямар нэг үр дүнд хүрээгүй байгаа гэдгийг анхууруулжээ. Энэ үеэр тоглогчдын холбооны ерөнхийлөгч Дерек Фишер “Энэ удаад мөн л ямар нэг тохиролцооны талаар хэлж чадахгүй нь. Уулзалт бүрт ямар нэг шинэ санаа гаргаж түүнийгээ бодит болгох гэж хичээж байна. Ямар нэг байдлаар хэлэлцэж буй асуудлаа хувьчилж хэлж болох ч одоо тэгж чадахгүй нь” гэсэн бол NBA-ын комиссар Дэвид Стерн “Ямар нэг төлөвлөсөн зүйл хиймээргүй байна. Дерек болон Билли, бид нар хоёр талынхаа хүсэл зорилго, ярилцсан зүйл, хэлэлцээрийн нарийн ширийнийг тохиролцоонд хүртлээ хэлэхгүй гэж тохирсон. Улирлын тоглолтыг алдах боломж ойр байгаа. Тиймээс улирлын тоглолт цуцлагдаж эхэлвэл тоглогч нар цалингүй, эзэд мөнгөө алдаж, хоёр талд ямар ч ашиггүй зүйл болно гэдгийг ойлгож санал нэгдэж байгаа” хэмээжээ.

Хоёр тал маргааш өглөө дахин уулзалт хийнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж