Педроса Японд “Хонда”-гийн нэрийг дуурсгав

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Педроса Японд “Хонда”-гийн нэрийг дуурсгав

Мотоциклийн тойрог замын уралдаан Moto GP-гийн Японы гран-при өчигдөр боллоо. Мотэги тойруулгад болсон тус уралдаанд Японы “Хонда” багийн хоёр нисгэгч шагналын тавцанд гарчээ. Байрлал тогтоох гараанд түрүүлсэн Кейси Стоунер дэлхийн аваргын цомоо авахад энэ уралдаан чухал үүрэгтэй байлаа. Гэхдээ Японы гран-при олон эргэлттэй, хүнд хэцүү зам учраас амжилтаа хадгална гэдэг хамгийн хүнд даалгавар байлаа. Гараан дээр Андреа Довизиосо шилдэг нь байж, тэргүүн эгнээнд гарч иржээ. Ингэснээр уралдааныг бүр сонирхолтой болгосон бол эхний тойрогт Валентино Росси осолдож, энэ гран-пригаас оноо авч чадахгүй гарлаа. Ингээд Стоунер, Педроса нар тэргүүн байрын төлөө өрсөлдөж эхэлсэн. Гэхдээ Стоунер дөрөв дэх тойрогт жолоодлого алдан замаас гарснаар Педросагаас хол зайд хоцрон үлджээ. Стоунер, Ники Хэйн, Алваро Баутиста нарыг гүйцэн гуравдугаар байрт, орж ирсэн ч өмнө байгаа Хорхе Лоренцог яаж ч чадаагүй юм. Лоренцо ч Педросад ойртож чадаагүй, зөвхөн хоёрдугаар байраа хамгаалсаар уралдааныг дуусгажээ. “Хонда”-гийн Дэни Педроса 42 минут, 47,481 секундээр 24 тойргийг дуусгаж, тэргүүн байрыг эзэлсэн бол Лоренцо, Стоунер нар шагналын тавцанг бүрдүүлжээ. Нийлбэр дүнд Стоунер 300 оноотой болж, түүний араас 260 оноотой Лоренцо бичигдэж байна.

ДАШТ өндөрлөхөд ердөө гурван гараа үлдээд байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж