Шилдэг борлуулалттай номыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Шилдэг борлуулалттай номыг танилцуулж байна

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн буюу есдүгээр сарын 23-30-ны хооронд борлуултаараа тэргүүлсэн бэстселлер номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  бэстселлерыг Монголд худалдаанд гарсан цагаасаа борлуултаараа тэргүүлсээр байгаа Хятадын нэрт зохиолч Зян Руний “Чоно сүлд” роман тэргүүлсэн хэвээрээ байна. Түүний араас дэлхийн сая сая уншигчдыг байлдан дагуулж байгаа  Стефени Мэйерийн “Бүрэнхий”, “Хиртэлт”, “Шинэ сар” цувралууд удаалжээ. Дашрамд сонирхуулахад “Интер ном” номын их дэлгүүрийн шинэ салбар III-VI хорооллын “Гурван билэг” их дэлгүүрийн нэгдүгээр давхарт үүд хаалгаа нээжээ. Номын ертөнцөд тухлан Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдтэй цаг алдалгүй танилцах боломжийг тус номын дэлгүүрийнхэн бүх уншигчдадаа олгожээ.

Уран зохиолын бэстселлер

1. Чонон сүлд /Зян Рун/
2. Бүрэнхий /Стефени Мэйер/   
3. Хиртэлт /Стефени Мэйер/  
4. Домогт ану хатан /Б.Шүүдэрцэцэг/  
5. Танихгүй эмэгтэйн захидал /Стефен Цвей/  
6. Шинэ сар /Стефени Мэйер/
7. Сонгомол эссэнүүд   
8. Ажлаар амьсгалсан он жилүүд
9. Анне Франкийн өдрийн тэмдэглэл
10. Содон хүмүүс  
 
Бусад номын бэстселлер

1. Оксфорд-english-mongolian –толь
2. Эртний түвдийн залуужуулах нууц жор /Петер Кейдер/  
3. Нууц /Ронда Берн/   
4. Очир огтлогч /Ceshe Micheal /
5. Монголчууд 20-р зууны эхэнд зурагт түүх /Монсудар хэвлэлийн газар /
6. Монголын нууц товчоо
7. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг /Нам Ин Сүг/  
8. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?  
9. Багшгүйгээр Англи хэл сурцгаая  
10. Хууль

 Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж