О.Болд-Эрдэнэ “Tokyo Open”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

О.Болд-Эрдэнэ “Tokyo Open”-д түрүүлэв

Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд “Tokyo Open” жиу-жицу бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын баг тамирчид Ё.Зоригтбаатар /эрэгтэй, 76 кг/, О.Болд-Эрдэнэ /эрэгтэй, 81 кг/, Г.Дашдаваа /эрэгтэй, 94 кг/, Б.Ариун-Эрдэнэ /эрэгтэй, 100 кг/, Б.Энхчимэг /эмэгтэй, 60 кг/, Б.Сугар /эмэгтэй, -74 кг/ нарын зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хорооны тамирчин О.Болд-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд аваргалжээ. Тэрбээр мөн үнэмлэхүй жинд зодоглож, түрүүлснээр “Tokyo Open” тэмцээнээс хос алтан медаль хүртсэн байна.

Дашрамд дуулгахад, Монголын жиу-жицу, бүстэй барилдааны холбооноос өсвөр үеийн анхдугаар, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнийг ирэх сард зохион байгуулах гэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж