П.Сэрдамба шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба шөвгийн 16-д шалгарлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын ДАШТ-ий 49 кг-ын жинд тулалдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба дэлхийн аваргын рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай ялснаар шөвгийн 16-д шалгарч байна. Тэрбээр маргааш Колумбын тамирчин Сейбер Авиллатай тоглоно.

Мөн өнөөдөр Бакугийн рингэнд Б.Жавхлан /60 кг/, Д.Отгондалай /56 кг/ нар хоёрдугаар тойргийн тулаанаа хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж