Европын аварга клубээр “AVS” тодорчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Европын аварга клубээр “AVS” тодорчээ

Буурал тивийн эмэгтэйчүүдийн шатрын клубуудын аварга шалгаруулах тэмцээн Словенид өндөрлөлөө. Дэлхийн шилдэг шатарчин бүсгүйчүүд хуран чуулсан уг тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын “Гипроречтранс” багийн бүрэлдэхүүнд тоглосон. Тэрбээр хувийн дүнгээр нэг хожил, гурван тэнцээ, хоёр хожигдол авснаар 2.5 оноотой тэмцээнээ дуусгалаа. Түүний багийн хувьд 13 оноотой наймдугаар байр эзэлжээ. Дэлхийн отгон аварга Хоу Ифань тэргүүтэй “Монте-Карло” энэ тэмцээнд медаль хүртэх боломжтой багуудын тоонд байсан. Харамсалтай нь шагналт байртай л буцлаа. Харин Болгарын их мастер Антоанета Стефановагаар ахлуулсан “AVS” тэмцээний төгсгөлийн өргүүдийг гайхалтай хийснийхээ ачаар 18.5 оноогоор тэргүүн байр эзэлж,  “Тимисиора”, “Мика” багууд удаалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж