Б.Чинбат “Давтагдашгүй”-г толилуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Б.Чинбат “Давтагдашгүй”-г толилуулна

"Sweetymotion” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат тун удахгүй аравдугаар сарын 27, 28, 29-нд “Давтагдашгүй” нэртэй төгөлдөр хуурын анхны бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. Түүний энэхүү тоглолт нь нийслэл хот байгуулагдсаны өдрүүдтэй давхцаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр даргын ивээл дор болох юм. Тиймээс хотын мэр Г.Мөнхбаяр даргын урилгаар АНУ-аас маш олон алдартай хөгжимчид ирэх бөгөөд бөмбөрчнөөр “Boyz 2 men”, Janet jackson-той тоглодог хөгжимчин ирэх бол дуу тохируулагчаар Aretha Franklin-тай ажилладаг уран бүтээлч гээд олон хөгжимчдийг урьж тоглуулахаар болжээ. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On and Off” продакш, найруулагч С.Ононбат ажиллаж байна. Бяцхан сюрприз дэлгэхэд Чинбаа бие даасан тоглолтдоо “Цагаан хар цагаан”, “Мөнхийн” цомгийнхоо шилэгдмэл уран бүтээл болон  бусад уран бүтээлчидтэй хамтарсан шилдэг бүтээлээсээ эгшиглүүлэх юм билээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж