П.Сэрдамба өнөөдөр тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба өнөөдөр тулалдана

Боксын ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлж, Н.Төгсцогт /52 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/ нар тус тусын учраагаа ялснаар шөвгийн 16-д шалгарсан бол 69 кг-д өрсөлдсөн Б.Түвшинбат, 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр нар ялагдаж, дэлхийн аваргыг орхисон билээ.

Харин өнөөдөр 49, 56, 60, 75 ба +91 кг-ын жингийн хоёрдугаар тойргийн тулаанууд болох юм. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 49 кг-ын жинд, харин 56 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай, 60 кг-д ОУХМ Б.Жавхлан нар ээлжит тулаанаа хийнэ.

Эхний тойрогт гоц мөргөсөн П.Сэрдамба энэ удаад Камеруны боксчин Томас Эссомбатай тоглох бол Д.Отгондалай БНСУ-ын И Жин-Ёнтой, Б.Жавхлан Венесуэлийн тамирчин Хектор Манзаниллатай тус тус тулалдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж