“Боловсрол-90 жил” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

“Боловсрол-90 жил” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсад орчин цагийн боловсрол үүсч, хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Уг ажлын хүрээнд өчигдөр Уран зургийн галерейд  “Боловсрол-90 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ. БСШУЯ-наас зохион байгуулж буй эл үзэсгэлэнд тус байгууллагын 90 жилийн түүхийг өгүүлсэн  “Боловсролын түүхэн хөгжил” баримтат кино, “Боловсрол-90 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус нээлээ. Үзэсгэлэнд Монголын боловсролын үе үеийн түүхийг харуулсан 200 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж