“Эрчим” President Cup-т оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

“Эрчим” President Cup-т оролцоно

Монголын хөлбөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулсан Супер цомын төлөөх тулаан болж, анхны цомын эздээ тодрууллаа. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан уг тоглолтын ялагчаар “Эрчим”-ийнхэн тодров. Тоглолтын эхлэлийг хотын мэрийн баг тун аятайхан тавьсан. “ФС Улаанбаатар”-ын Б.Чинзориг гоолын салхийг хагалж багтаа тэргүүллийг бий болгов. Үүнээс хойш ердөө хэдхэн минутын дараа “Эрчим”-ийн ахлагч Б.Энхжаргал чөлөөт цохилтоос тэнцээний гоолыг оруулснаар эхний үе өндөрлөжээ. “ФС Улаанбаатар”-ын баг энэ тоглолтод довтолгоондоо хэт анхаарснаас болж хамгаалалтын алдаа гаргаж хэд хэдэн гоол хаалгандаа алдах шахсан. Тэнцүүхэн эхэлсэн тоглолтын хоёрдугаар үед “Эрчим”-ийн хамгаалагч Д.Эрхэмбаяр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийн гүйцэснээр багийнхаа хожлыг гоолыг оруулав. Ингэснээр лигийн зургаан удаагийн аварга, “Боргио цом”-ын аваргууд анх удаа зохион байгуулсан супер цомд ялалт байгуулж 15 мянган ам.долларын эзэн боллоо. Үүнээс гадна тэдний хамгийн том шагнал гэвэл Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “President Cup” тэмцээнд оролцох эрх юм. Энэ хоёр багийн дербигийн сүүлийн ялагчаар “ФС Улаанбаатар” тодроод байсан юм. Харин лигийн хашир аваргууд хариугаа 2:1-ээр авч Азийн клубуудтай өрсөлдөхөөр болж байна. Монголын хөлбөмбөг клубын төвшинд олон улсын хэмжээнд гарах эхний алхам болсон “President Cup” тэмцээнд оролцох “Эрчим” багт спорт сонирхогчдынхоо өмнөөс амжилт хүсье.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж